Монгол цэргүүд тэсвэр хатуужлаа гайхуулсан сайхан мэдээ

0
69

Сошиал орчинд монгол цэргүүдийн тэсвэр хатуужил болоод бахдам амжилтын нэгэн мэдээлэл тарсныг уншигч та бүхэнд хүргэхэд таатай байна. 

Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын цэнхэр дуулгатнуудын дунд “Данкон-2018” марш тактикийн тэмцээн саяхан болжээ. Афганистаны “Шинэ Кабул” цэргийн баазад болсон уг тэмцээнд 28 орны 249 алба хаагч оролцсоноос, Монголын баг тамирчид эхний 19 байрыг “завсаргүй” эзэлжээ.
АНУ-ын тэнгисийн цэргүүд болон Бундсверын бусад цэрэг дайчид Монгол цэргүүдийн араас 20-р байраас эхлэн барианд орсон байна.
Тус марш тактикийн тэмцээний зорилго нь цэргүүд хэрхэн бэлтгэл хангагдсаныг тодорхойлох юм. Эхлээд 5 км зайд гүйж, турник дээр 60 удаа суниаж, мөн гар дээр 230 удаа суниана. Дараа нь 16 кг ачаа үүрч 10 км зайд гүйж, дахин турник дээр 60 удаа суниаж, гар дээр 230 удаа суниагаад, 10 км гүйснээр барианд орно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here