Хаан банк иргэдийг хохироож байсан баримтыг дэлгэлээ

0
313

Шүүхийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Шударга шүүх ТББ-ын ТУЗ-ийн дарга, хуульч Х.Бат-ялалт “Хаан банкинд Улсын дээд шүүх хэрхэн үйлчилж, гар хөл нь болж, шүүхийн шийдвэрийг Хаан банкны талд гаргаж байгаа баримтыг дэлгэж байна. Тус банк нь Дээд шүүхийн шүүгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь шүүхийн шийдвэрийг Хаан банкны талд гаргасаар иржээ. Бид зөвхөн ганцхан жилийн баримтыг судалж үзэхэд 2013-2014 онд 34 хэргийг Хаан банкны талд шийдэж, иргэдийг хохироосон байна.

Тэгвэл Хаан банк хэний эзэмшилд байдаг вэ. Тус банкны үндсэн хувьцааны 41.3 хувийг Японы Саванда Холдингс компанийн эзэн Савада, HS интернэшнл гээд Хонконгийн компани 13.1 хувийг, Таванбогд 22.2 хувийг, Олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг, Баатарсайхан захирлын гэр бүлийн хүн Хулан 13.33 хувийг эзэмшдэг. Үндсэндээ 60 орчим хувь гадаадын эзэмшилд байдаг банк Монгол Улсын шүүхийг барьж байна. ТУЗ-ын найман хүний зургаа нь гадаад хүн байна” гэж ярилаа.

Мөн энэ үеэр сэтгүүлч Наранбаатар “Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг өөрийн компани болох Хурд групп-д өөрийн гарын үсгээр өгсөн байна. Нийт 110 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийдэг.  Гэтэл үүний 36 тэрбумыг өөртөө авсан байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 28 тэрбум төгрөг дутаад байгаа учраас олгох боломжгүй гэж байсан Сангийн сайд  өөрийнхөө хувийн компанид 36 тэрбумыг олгож байна. 36 тэрбум гэдэг бол 12 сургууль барих мөнгө” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here